АТҮТ-Н АЛБАН ТУШААЛТНУУД ХАХУУЛИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОН ШАЛГАГДАЖ БАЙНА

Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын салбарын техникийн хяналтын үзлэгийн инженер С.Б нь иргэн Ж.О-ийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн мэдээллийг өөрчилж, үзлэг оношилгоонд оруулж, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.