СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТОГТООЛ УСНЫ ЭРЭГТ ТОГЛОЖ БАЙСАН 12 НАСТАЙ ОХИН ЖИВЖ, АМИА АЛДЖЭЭ

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 2 дугаар баг “Баруун-Урт” голын тогтоол усны эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас нэг хүүхэд нь живсэн гэх дуудлага онцгой байдлын газарт долоодугаар сарын 8-ны өдрийн 14:44 цагт ирсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж М /12 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:02 цагт цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.