СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 7 НАСТАЙ ХҮҮ “УВС” НУУРАНД ЖИВЖ, НАС БАРЖЭЭ

Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн “Увс” нуур /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живжээ.

Дуудлагыг долоодугаар сарын 08-ны өдрийн 15:23 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авч  эрэн хайх, аврах салбарын алба хаагчид  Ш /7 настай, эрэгтэй/-г нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.