ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР “PLAYTIME” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ЗОРИУЛЖ 50 ГА ГАЗРЫН ЭРХ ОЛГОВ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн ням гарагт Хонхорт болж буй “Playtime 2024” хөгжмийн наадамд зочилж, уг наадам зохион байгуулахад зориулж 50 газрын эзэмших эрх олгожээ. 

Жил бүр зохион байгуулагддаг “Playtime” наадам энэ жил долоодугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөсөн юм. 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Хүсэл тэмүүлэл дүүрэн залуусын хүсэн хүлээдэг хөгжмийн том наадам хүрээгээ улам бүр тэлж, сайхан соёл болж тогтоосой хэмээн хүсэж буйгаа илэрхийлээд, ирэх жилийн наадмаас урьтаж нийслэлээс тухайн байршил руу засмал зам тавьж, авто зогсоол байгуулах, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох ажлыг зохион байгуулахаас амлав.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.