Ж.ГАНБААТАР: СОНГОГЧДЫНХОО ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЖ, ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХГҮЙ

Хамтарсан засгийн газар байгуулах талаар зарим улс төрч, судлаачид олон талын байр суурь илэрхийлж байгаа.  Бид үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын байр суурийг тодрууллаа.

Тэрээр, “Хамтарсан засгийн газарт ажиллах сонирхол надад байхгүй. Би Баянгол дүүргийнхээ ард түмний итгэлээр сонгогдсон. Сонгуулийн дараа тэдэнтэй уулзахад хамтарсан засгийн газрыг дэмжихгүй байгаа анзаарагдаж байсан. Тиймээс тойргийнхоо иргэдийн захиасыг биелүүлж, хамтарсан засгийн газарт орж ажиллахгүй гэх шийдвэр гаргасан. Намынхаа удирдлагуудтай одоогоор ярьсан зүйл байхгүй. 


Харин МАН дангаараа Засгийн газар байгуулбал би ажиллах болно. Биржийн үйл ажиллагаа цаашид маш зөв үргэлжлэх хэрэгтэй” гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.