БНХАУ-ЫН ИРГЭН BRANDON SHANE-ЫГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО

Гадаад улсын иргэн Brandon Shane O,NEAL Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсоод “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд” гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлээд, инээж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээнд цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн тухай мэдээлж байв. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зөрчлийн хэргээр шүүх хуралдаан болж 100 000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулиас:

5.2 дугаар зүйл.Танхайрах

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэж;

1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.