НУУЦ АМРАГААС НЬ ТӨРСӨН ХҮҮХДИЙГ ӨСГӨНӨ ХЭМЭЭН ҮРЧИЛЖ АВСАН Ч ХЭТ ИХ УЙЛУУЛЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

Баян-Өлгий аймгийн харьяат 52 настай эрэгтэй С нь эхнэр, гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Тэрээр аймгийнхаа 21 настай Е-тэй гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орж жирэмсэн болгожээ.Охин амаржиж эрүүл саруул хүүхэд төрүүлсэн байна. Улмаар С нь эхнэр М-ийн хамт 21 настай Е болон, түүний ээж 58 настай С-тэй уулзаж, төрсөн нярайг үрчлэн авч, өсгөхийг гуйжээ. 21-н настай охины ээж уг хүсэлтийг зөвшөөрч, охиноо ятган дөнгөж төрсөн нярайг төрсөн эцгийнх нь гэр бүлд албан бичиг баримтгүйгээр үрчлүүлжээ.

Гэтэл дөнгөж төрсөн нярайн төрсөн эцэг болох 52 настай иргэн С нь эхнэрийн хамтаар хүүхдийг хооллох, асарч халамжлах үүргээ биелүүлээгүйгээс нярай хүүхэд тухайн айлд очсон өдөртөө хэт их уйлснаас амьсгалын болон хоол тэжээлийн дутагдалд орж, нас барсан гэх харамсалтай мэдээлэл байна. Шүүхийн шинжээч нярайн биед задлан шинжилгээг хийж, хүүхэд хэт их уйлснаас амьсгалын дутагдалд орсон, шим тэжээлийн дутагдлаас болж нас барсныг тогтоожээ. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 52 настай эрэгтэй С-д нярай хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд асрах, мөн үндсэн эрх болох амьд явах эрхийг нь хангах үүргийг үл биелүүлснээс хүүхдийн амь нас хохирсон гэм буруутайд тооцож гурван жил, харин эхнэр  болон хүүхдийг төрүүлсэн эх нарт нарт тус тус хоёр жилийн хорих ялыг оноожээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.