Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕТГ-ЫН ДАРГААР ТОМИЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор мордсон билээ. Тэрбээр явахаасаа өмнө ЕТГ-ын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилсон байна. Тодруулбал,

Өмнө нь ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр МАН-ын Удирдах зөвлөлөөс томилсон юм.

 Г.Занданшатар товч намтараас:

1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

  1. 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,
  2. 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,
  3. 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,
  4. 2000-2003 онд Хаан банкны дэд захирал,
  5. 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,
  6. 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  7. 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд,
  8. 2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
  9. 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,
  10. 2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  11. 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
  12. 2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан юм.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.