ГЭР ШАТСАНЫ УЛМААС 2 НАСТАЙ ХҮҮХЭД НАС БАРЖ, 31 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг 5 дугаар багийн Тариаланчдын 17Б гудамжинд өнгөрсөн шөнө гэр шатаж, 1 хүүхэд амиа алдан, 1 хүн түлэгдлээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлынхан 7-р сарын 3-ны 00:09 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн албан хаагчдыг 00:12 цагт очиход, иргэн Б-ын 4 ханатай гэр бүрэн шатаж байсан аж. 

Уг гал түймэрт 31 настай, эрэгтэй түлэгджээ. Түүний биеийн байдал хүнд, 3 дугаар зэргийн түлэгдэлтэй байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Эл түймэрт 2 настай охин өртөж, нас барсан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.