135 ИРГЭН, 162 АЖ АХУЙ НЭГЖ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛААГҮЙ БАЙЖЭЭ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Энэ үеэр Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанар, хяналтын талаар танилцуулав. Тэрбээр “Стандарт, хэмжил зүйн газар 2010 онд явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, техникийн ерөнхий шаардлагыг баталсан байдаг. Харин 2023 онд НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай тогтоолын төслийг баталсан. Мөн НИТХ-ын 2022 оны 34 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам-ын хүрээнд есөн дүүргийн Засаг даргын захирамжаар худалдаа, үйлчилгээ эрхлэх 314 байршлыг баталсан юм. Дээрх дурдсан эрх зүйн баримт бичгийг үндэслэн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар хүнсний түүхий эд, галын аюулгүй байдлыг зөрчсөн зэрэг зөрчил илэрсэн” хэмээн ярилаа.

 Шалгалтаар Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Налайх дүүргийн 135 иргэн, 162 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шалгахад мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулаагүй байжээ. Мөн сүүдрэвчтэй худалдаа эрхэлж буй иргэд мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэдэггүй, хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, дагалдах шинжилгээ, баталгаажилтын баримт бичгийг бүрдүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.