СОНГОГЧДЫН САНАЛЫГ ГАРААР ТООЛОХОД НАМ, ЭВСЛИЙН 30000 АЖИГЛАГЧ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр маргааш тохиож буй. Тэгвэл сонгогчдын саналыг авч дууссаны дараа бүх хэсэгт 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ.

 Хяналтын тооллогыг нам, эвслийн 30000 ажиглагч хяналт тавьж ажиллах бөгөөд хяналтын камерын дор зохион байгуулах аж.

 Сонгогч танд 2 ширхэг саналын хуудас өгнө 1 нь нам, эвслийн нэртэй, нөгөө хуудас нь нэр дэвшигчийн нэртэй Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн 1 нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Харин нэр дэвшигчийн нэртэй саналын хуудас та мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ. Илүү эсхүл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болно. Саналын нууцлалаа хадгалахын тулд хавтас ашиглахыг зөвлөж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.