ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХАНДИВЫН ДАНСАНД 321 САЯ ТӨГРӨГ ЦУГЛАРЧ, СОНГУУЛИЙН ЗАРДАЛД 211 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хандивын дансанд 06 дугаар сарын 12-ноос 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 321 сая төгрөг цугларснаас ААН-ээс 200 сая төгрөг, иргэдээс 121 сая төгрөгийн мөнгөн хандив цугларчээ.

 Сонгуултийн зардалд 211 сая төгрөг зарцуулсан бол хандивын дансны нийт үлдэгдэл 129 сая төгрөг байна. Мөн хуулиар зөвшөөрөгдөөгүй 360 сая төгрөгийн хандив цугларч, 340 сая төгрөгийг нь буцаажээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.