45 НАСТАЙ ЭРЭГТЭЙ БООМИЛСОН БАЙДАЛТАЙ НАС БАРЖЭЭ

Төв аймгийн  Сүмбэр сумын нутагт “боомилсон байдалтай нас барсан хүн байна" гэсэн мэдээллийг зургаадугаар сарын 20-ны өдрийн 14:40 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Хэргийг шалгахад тус газарт оршин суух Р /эрэгтэй 45 н/ нь өөрийгөө боомилж нас барсан байна. Төв аймгийн цагдаагийн газраас уг хэргийг шалгаж байна.

 Уг эрэгтэй нь Төвийн бүсэд нэр дэвшиж буй Ч.Ундрамын ухуулагчаар ажиллаж байсан тухай холбогдох эх сурвалжууд мэдээлээд буй. Гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө боомилсон байх магадлалтай аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.