63, 62 НАСТАЙ ХОЁР ИРГЭН ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТӨН НАС БАРЖЭЭ

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 03:03 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт иргэн М /63 настай, эрэгтэй/, А /62 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.