ЗАВХАН АЙМАГТ БОЛСОН ҮЕРТ ӨРТСӨН АЙЛУУДЫГ ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ НҮҮЛГЭЖ, ТҮР ХОРОГДОХ БАЙРТ БАЙРЛУУЛЖЭЭ

Завхан аймгийн Улиастай суманд үүсэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн дараах хор уршгийг арилгах, холбогдох арга хэмжээг аймгийн онцгой комиссоос шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үерт 5 багийн 158 өрхийн 449 хүн өртсөн бөгөөд 18 айл, өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлж, 45 иргэнийг түр хоргодох байрт байрлуулжээ.

Нийтийн эзэмшлийн 1500 м2 талбай, иргэдийн 154 автомашин, 20 мотоциклийг ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хуримтлагдсан лаг шаврыг зөөвөрлөж байна. Мөн үерт өртөж эвдэрсэн замыг засварлах, хүчитгэх ажлыг зохион байгуулсан бөгөөд хохирлын үнэлгээ хийх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, лаг шаврыг цэвэрлэх ажил үргэлжилж байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.