ЦЕГ: СОНГУУЛИЙН I ТОЙРОГТ ДАХИН НЭГ ХҮН НАС БАРСАН НЬ ҮНЭН

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-ын ухуулагч хүний аминд хүрсэн харамсалтай хэргийн талаар өчигдөр цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.06.17/ мөн сонгуулийн тус тойрогт сурталчилгаанд ухуулагчаар ажилласан байсан нэг хүн амиа алдсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, Өвөрхангай аймагт өчигдөр буюу зургадугаар сарын 16-нд дахин нэг хүн нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн нас барсан хүн ухуулагч байгаагүй. Үэн зөв мэдээллийг нийтэд хүргэх ёстой. Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна гэв.

Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар тухайн амиа алдсан хүн мөн сонгуулийн сурталчилгаанд ухуулагчаар ажиллаж байсан аж.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.