ӨМНӨГОВИЙН УДИРДЛАГУУД ГАЗАР ЗАРЖ ХӨЛЖЖЭЭ

Өмнөговь аймгийн ИТХ-н дарга Б.Бадраа нь Ханбогд сумын эрх бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар аван өндөр үнээр зарж борлуулсан хэргийг холбогдох байгуулагууд шалгаж эхэллээ. 2020-2021 онд Ханбогд сумын Цагаан хаданд гаалийн хяналтын талбай , нүүрс тээврийн компаниудын кээмп байгуулах зорилгоор нэлээдгүй хэмжээний газрыг олгосон байдаг. Энэ хүрээнд өөрсдийн танил тал , хамаарал бүхий этгээдүүдэд ээ газар олгон дамлан зарсан бололтой.

Тиймээс ч Б.Бадраагын хүү Б.Наранболдын гэрт мөн нэгжлэг хийхэд ихээхэн хэмжээний бэлэн мөнгө , юань , галт зэвсэг , сум , үнэт эдлэлийг илрүүлэн хураан авчээ. Хууль бусаар газар зарж олсон мөнгөөрөө Улаанбаатар хотод хэд хэдэн тооны үл хөдлөх хөрөнгө , өндөр үнэ бүхий автомашинууд худалдан авсан аж. Ийн мөнгө угаан үндэслэлгүй хөрөнгөжсөн , албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд түүний хүү Б.Наранболдыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа.

Өмнөговь аймгийн ИТХ-н дарга Б.Бадраа , Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудыг гадуур шалгаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.