240 ЦАГААС ДЭЭШ ЯВСАН АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР 4.5-5 САЯ ТӨГРӨГ АВЧ БАЙНА. ХАМГИЙН ӨНДӨР НЬ 8 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВСАН БАЙНА

НИТХ-ын ээлжит бус 20 дугаар хуралдаан болж өндөрлөв. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:

 -Өнгөрсөн өвөл нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт оруулсан. иргэдийн эсэргүүцэл, бухимдалтай тулсан. Нийт маршрутынхаа 70 хувийг богино эргэлтээр авч үлдсэн. Үүний үр дүнд оны эхний хагас жилийн байдлаар нийтийн тээврийн урсгал зардал дээр 25 тэрбумын хэмнэлт үүссэн. Энэ мөнгийг хот, нийтийн аж ахуй руу шилжүүлж, энэ салбарын ажилтнуудын цалинг 3.3-3.5 сая төгрөг болгосон. Яагаад автобусны жолооч, ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмсэн бэ гэхээр энэ салбарт ажиллах хүнгүй болчихсон. Хувь, улс нь ялгаагүй. Бидэнд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн.

 240 цагаас дээш явсан автобусны жолооч нар 4.5-5 сая төгрөг авч байна. Хамгийн өндөр нь 8 сая төгрөгийн цалин авсан байна.

 Тиймээс энэ салбар ажиллах хүсэлтээ иргэдийн дараалал ихэсч байна. Авто баазууд, компаниуд энэ салбарыг ашигтай ажиллуулахын тулд бэлэн мөнгийг хурааж авмаар байна. Сүүлийн үед жолоочид маш их зөрчил гаргаж байна.

 Жолоочид дизель түлш хулгайлах, бэлэн мөнгөө хувьдаа авах, камераа салгах гэх мэт зөрчлийг гаргаж байна. Энэ зөрчилд ажлаас халах, учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

 Өөрөөр хэлбэл, сая төгрөгийн цалинтай байсан энэ салбарын ажилчдын цалинг нэмээд байхад иргэдтэй бүдүүлэг харьцдаг, тамхи татдаг, гар утсаар ярьдаг зэрэг соёлгүй байдлыг хална

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.