ҮЛГЭРЛЭХИЙГ ХҮСВЭЛ ҮЙЛДЛЭЭРЭЭ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

ТУСГААР ТОГТСОН МОНГОЛ УЛСЫН нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх засаг захиргааны нэгж, гудамж талбай, албан байгууллага, хуулийн этгээдийн нэр хаягийг монгол хэлээр бичсэн байх ёстой гэж заасан байдаг. Харин өнөөдөр Улаанбаатар хотод гадны үг хэллэгээр гангарсан үйлчилгээний газар, албан байгууллагууд маш олон байна. Эх хэлийн соёлоос эхлүүлээд гадны жуулчдын нүдэнд хэрхэн харагдах талаар бодмоор байна. Улс орны тусгаар тогтнол үндэсний хэл бичгийн соёлоос эхтэй гэж үздэг. Монголчууд энэ талаар шүүмжилж, эх хэлээрээ зөв, ярьж, бичиж сурахыг  уриалдаг. Дэлхийн олон улсын хотын гудмаар алхахад, Монголоор бичсэн хаягтай нэрийн дэлгүүр, самбар харж байсангүй. Заримдаа Улаанбаатар хотдоо төөрөх тохиолдол ч гардаг. Үлгэрлэхийг хүсвэл үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Мянган удаа дээрх сургаалийг сонссон ч өдөр тутмын амьдралдаа гадны үг хэллэгийг ашиглахаас өөр аргагүй нөхцөлд байсаар байвал хэрхэн амьдралдаа дадал болгох билээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.