ХОТЫНХНЫГ ХУУРСАН П.АНУЖИН ЗҮҮН БҮСИЙН ИРГЭДИЙГ “МУРИХААР” ЗОРЬСНЫ ЭХЛЭЛ


МАН-даа эрхэлж, иргэдийн саналаар тоглодог хүмүүсийн нэг нь П.Анужин гэдгийг СХД-ийн иргэд хэлэх болсон. Тэр дөрвөн жилийн өмнө Д.Сумъяабазар, Б.Жаргалмаа нартай хөтлөлцсөн дүр эсгэж, чирэгдэж явсаар УИХ-ын гишүүн болсон. Харамсалтай нь дөрвөн жилийн хугацаанд торогтоо онцлохоор зүйлгүй байсандаа бантан зүүн бүсийг зориод байгаа.

П.Анжин сонгуулийн сурталчилгааны нээлтдээ “Хөдөөгийн хүүхдүүдийн сургуулийн дотуур байрны хоолны зардлыг 173 тэрбум төгрөг болгосон. Тэрийг би санаачилсан” хэмээн хоолой мэдэн ярьж байна билээ.

Үнэндээ тэр өөрөө нийтийн, нийгмийн дунд ордоггүй, амьдардаггүй, ярьсан болгоноо үгүйсгэдэг гэдгээ алхам тутамдаа баталсаар ирсэн.


Тухайлбал, тэр дээлийн өнгө хуульчлах тухай ам алдсан удаатай. Олон нийт шүүмжлээд эхэлмэгц П.Анужин “Би тийм хууль батлах талаар санал гаргаагүй. Төрийн түшээд бол ард түмний төлөөлөл шүү дээ. Тэр хүмүүсээр дамжуулан тухайн улсын соёл, төр, хүн ард нь ямар вэ гэдгийг хардаг учраас анхаарах ёстой” гэж билээ. Бас л эргэлзэж, тээнэгэлзэлгүй ярьж чадаж байгаа юм шүү.

Ахиад тэр гаднынханд найр тавьж 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл гэр бүлээрээ манай улсад амьдрах боломжоор хангах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан нь ил болсон. Гэтэл нийтээрээ, нийгмээрээ бухимдахад хамтарч явсан Х.Ганхуяг руугаа чихээд, “би мэдээгүй, гарын үсэг зурсан” гэдэг асуудал хөндөж эхэлсэн. Хачин биш гэж үү. УИХ-ын гишүүн хүн юу ч хамаагүй бичсэн цаасан дээр гарын үсэг зурна гэдэг чинь.


П.Анужингийн худал ингээд дуусахгүй ээ. Сонгуулийн сурталчилгаан дээр хэлээд байгаа хүүхдийн хоолны мөнгө чинь нэг аймаг биш бүтэн улсын хэмжээний дотуур байрны хоолны төсөв. Харин мань П.Анужингийн өөрийнх нь хүүхдүүд бол дотуур байр байтугай амьдрал мэдэхгүй насандаа яваа. Тэднийг хүмүүжүүлэх ёстой хүн нь ам ангайх бүртээ Монгол уламжлал, ёс заншил хэмээн худал ярьдаг П.Анужин. Тэр өмнө нь хүүгээ дагуулж Япон явсан бөгөөд тухайн үед “7 настай хүүгээ Чиба мужид байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй хамт сургадаг цэцэрлэг рүү авч явж танилцуулсан. Маш олон зүйлийг хүү маань тэндээс олж ухаарсан. Хүн хүндээ туслахыг, хамтдаа хөгжихийг харсан. Хүүхдүүд нэг орчинд хамт суралцаж хөгжихийн үнэ цэнийг тэнд мах цусаараа мэдэрдэг юм байна лээ.” гэж байв.

Үнэндээ бол Японд ч, Монголд ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд адил. Гол нь П.Анужин хэзээ Монголдоо хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ойр байлгахгүй нь бичигдээгүй үнэ. Учир нь “томчууд” хүүхдүүдээ энгийн буюу төрийн цэцэрлэг, сургуульд хүмүүжүүлж, сургадаг бол бараг л гутамшиг мэт ойлгодог хүмүүс.


Тэр ч утгаараа П.Анужин зүүн бүсэд нэр дэвшиж байгаа нь олон нийт, сонгогчдын төлөө бус зөвхөн өөрийн амбицын төлөө хийж буй үйлдэл нь гэдгийг хэнбугай ч мэдэж авсан нь дээр байх.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.