ПОПОРХОД Ч УЧИР БИЙ ШҮҮ, Б.ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН ЭЭ…

Аливаа юм хэмжээ дамжаагаа алдахаар л үнэнээс хол зөрдөг.

Өнөөдөр УИХ-ын чуулган завсарлана. Гэтэл чуулган завсарлахын өмнө гишүүд  “БИ”-гээр өвчилж, хөгөө дэлгэж эхлэв. Эдгээр нөхдийн нэг нь Б.Пүрэвдорж гишүүн.

Тэрбээр “Би 23 хуулийн төсөл өргөн  барьснаас 8-ыг нь батлуулж, 9 нь дарааллаа хүлээж байгаа. Эдгээр хуулийг батлуулахад ард түмний дэмжлэг байсан... Би шинэ парламентад дараагийн тэмцлээ эхлүүлнэ… Малчдын зээлийг тэглэх хэрэгтэй… гэж ирээд ёстой л “ТОМ АМ” гарахдаа сонгогдоно гэдгээ бүр мэдэрчихсэн хүн шиг маш итгэлтэй ярьж байв.


Сонгогдох аз байж болох ч малчдын санал авах зорилгоор  олныг хуурч, төөрөгдөлд оруулах нь хууль зөрчсөн үйлдэл. Үнэндээ бол Б.Пүрэвдорж гишүүний энэ хөгийн арга огт биелэхгүй гэдгийг 4 аргын тоо боддог хүүхэд ч хэлээд өгнө.

Тэгээд ч Малчдын зээлийг тэглэнэ гэвэл Монгол Улсын төсөв яагаад ч дийлэхгүй. Учир нь ихэнх малчид зээлтэйн дээр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжсэн малчид эхнээсээ зээлээ аваад эхэлчихсэн.

Товчхондоо бол улсын хэмжээнд нийт 310 мянга орчим малчин  өрх бий, дундаж зээл 20 сая төгрөг гэж бодоход дор хаяж 6 ИХ НАЯД 200 ТЭРБУМ ТӨГРӨГ хэрэгтэй гэдгийг энэ хүн уг нь сайн мэдэж байгаа. Гэтэл яагаад ингэж худлаа ПОПРОВ…?


Албаны том хүний амнаас унасан үг олонд “ҮНЭН” мэтээр буудаг тул  хэд хэчнээн малчин өрх үүнд хууртаж, зээл авч ХЯМРАХ бол гэхээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг бүр нулиммаар санагдаж байгаа тухайгаа ч олны зүгээс илэрхийлээд эхлэв.

Тиймээс “ПОПОРХОД Ч УЧИР БИЙ ШҮҮ… “ гэж эрхэм гишүүнд  сануулж, анхааруулмаар байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.