05-Р АНГИЙН ЦЭРЭГ ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА АСАН М.ГАНБАТЫН КОМПАНИД АЖИЛЛАЖ БАЙХДАА АМИА АЛДЖЭЭ

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргүүд Төв аймгийн Цээл сумаас хойш 10 км-т байрлалтай "Шар бүрд" гэдэг газар хашаа барьж байжээ. Харин тухайн үед автомашины тоормос эвдэрсэн шалтгаанаар осол гарч, цэрэг амиа алджээ.

Тухайн цэргийг Төв аймгийн Цээл сумын нутагт "Чандманьбаян бүрд" ХХК-д ажиллаж байхдаа ийн машинд дайруулсан гэх мэдээлэл бий. Тухайн компани нь тус сумын засаг даргаар ажиллаж байсан М.Ганбатын эзэмшлийнх байсан ба 2013 болон 2024 онд эзэмшигчийн бүртгэлээ өөрчилж байжээ. Тодруулбал, Цээл сумын засаг дарга асан М.Ганбат өөрийн хүүхдүүдийнхээ нэр дээр тус компанийг шилжүүлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.