СУМЫН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ БУСДАД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОДОГ БАЙЖЭЭ

Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Баянгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ч, тендер сонгон шалгаруулах хорооны дарга Н.Б, гишүүн Б.М, Г.Н, Ц.З, Д.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сумын Засаг даргын тамгын газарт онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа шаардлага хангаагүй компанийг шалгаруулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн  тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,


Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга М.О, тендер сонгон шалгаруулах хорооны дарга Г.А, гишүүн Б.Б, Т.Ц, Э.Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дэлгэр багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй компанийг сонгон шалгаруулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1/ Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.