НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД БУСДААС ХАХУУЛЬ АВЧ ГАЗАР ЭЗЭМШҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын II албаны мэргэжилтэн О.Х, В.С, Д.Б нар нь нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, мөн мэргэжилтэн О.Х нь худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, шилжүүлун яллах дүгнэлт үйлджээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.