Ч.НОМИН, Н. НОМТОЙБАЯР НАР УИХ-Д НЭР ДЭВШИХИЙН ТУЛД ХИЙХ АЛХАМ БИЙ...

Дээр өгүүлсэнчлэн “Аавуудынхаа авсан ордуудыг эхлээд эзэн болох ард түмэнд нь буцаагаад өгчих. Тэгээд дараа нь УИХ-д нэр дэвшээрэй.   

Угтаан бол УИХ-ын гишүүн болж тангараг өргөнө гэдэг чинь улс эх орон, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ, тууштай ажиллана гэж  буй хэрэг.  Гэтэл байгалийнхаа хэсэгхэн ч гэлээ баялагт эзэн сууж өчнөөн орд газар, уул уурхайн лиценз  эзэмшиж буй  энэ нөхөд ард түмэн, улс эх орныхоо төлөө ажиллах нь юу л бол.

Уг нь хуулиараа бол байгалийн баялаг чинь нийт ард түмний өмч. Гэтэл  нийтийн тэр баялгийг тас тэвэрчхээд, булт олноос нууж хааж, харамлаж байгаа тэд  гишүүн болчхоод хэний төлөө ажиллах нь тов тодорхой гэж харагдаж байгаа.

Товчхондоо бол эдгээр олигархууд буюу хуулийн дээгүүр гишгэчиж байгалийн баялагт дангаараа эзэн суусан  энэ мэт нөхдүүдэд  УИХ-ын гишүүн байх өчүүхэн ч ёс зүй алга.


Тиймээс уул уурхайн 40 лиценз эзэмшдэг, Богдхан уулын Дархан цаазат газрын 7 аманд хэдэн 10 га газар эзэмшдэг “Монгол алт” компанийн захирал  Нямтайширын хүү Номтойбаяр, Уул уурхайн ашиглалтын 15 лиценз эзэмшдэг “Гацуурт”-ын Чинбатын охин Номин нарыг УИХ-д нэр дэвшүүлэх хүсэл булт олонд алга.

Хэрэв УИХ-ын сонгуульд шударгаар өрсөлдөнө, ард түмнийхээ, улс эх орныхоо төлөө ажиллана гэж байгаа бол иргэний зориг гаргаж, дээр өгүүлсэнчлэн аавуудынхаа авсан орд газрыг ард түмэнд нь буцаагаад өгчхөөрэй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.