НЭР ДЭВШИГЧИД ЗАРДЛЫН ДАНСНЫ МЭДЭЭЛЛЭЭ САНАЛЫН ӨДРӨӨС 15 ХОНОГИЙН ӨМНӨ БҮРТГҮҮЛНЭ

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна. Мөн сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.

 

Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн бичиг хэрэгт хүлээлгэн өгнө хэмээн Үндэсний аудитын газраас мэдээллээ. Үүнд:

 

  1. Бүртгүүлэх хүсэлт /хаяг, утасны дугаар, гарын үсгийн баталгаа/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт /банкны гэрээ/;
  4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.