НАЙМАН ДҮҮРГИЙН 47 БАЙРШИЛД НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нөөцөлсөн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэлсэн. 

Нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.
 
Энэ долоо хоногт 8 дүүргийн 47 байршилд өргөтгөсөн худалдаа үргэлжилнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 






Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.