ӨСВӨР НАСНЫ ГЭМТ, ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮҮХДҮҮДИЙН 66 ХУВЬ НЬ ХУЛГАЙЛАХ, ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЖЭЭ

Нийслэл, дүүргийн прокурорын газраас 2024 оны эхний 5 сарын байдлаар хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан  өсвөр насны 163 хүүхдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 84 хүүхэд байгаа аж. Тэдгээрээс нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн 2, тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 64 хүүхэд байна.

Мөн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон 1, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан 17 хүүхэд байгаа аж.

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 14-18 насны өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх буюу 66 хувь нь хулгайлах, дээрэмдэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол 19 хувь нь бусдын биед хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.