ГАЛТ ТЭРГЭЭР ДАРХЛААЖУУЛАЛТЫН НЭМЭЛТ ТУНГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг , Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран хөдөлгөөнт дархлаажуулалтыг эхлүүлээд байна.

Төмөр замчид, тэдгээрийн гэр бүлийнхэн, төмөр зам дагуу оршин сууж буй иргэдийг КОВИД-19 цар тахлын эсрэг нэмэлт тунгаар дархлаажуулахаар галт тэрэг замдаа гарчээ.

Энэхүү хөдөлгөөнт дархлаажуулалтын галт тэрэг Замын-Үүд өртөөнд энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд  зогсож дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах аж. Цаашид Булагтай зөрлөг хүртэл зорчиж иргэдийг дархлаажуулна.

Дархлаажуулалтын Галт тэрэгний хуваарьтай танилцана уу.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.