ХУУРАМЧ ORBIT БОХЬ ХУДАЛДААЛЖ ОЛСОН 5.7 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААЖ, ТОРГОЛОО

Хуурамч Orbit бохь худалдаалж байжээ. Энэхүү зөрчлийг илрүүлж, улмаар худалдан борлуулсан иргэн болох Т, Б нарыг тус бүр 300 мянган төгрөгөөр торгожээ. Мөн хууль бусаар олсон орлогод тооцогдох 5.7 сая төгрөгийг нь хураасан байна.

Orbit барааны тэмдгийг Wm. Wrigley JR Company компани эзэмшдэг. Хрин  эзэмшигчийн зөвшөөрөлгүй, тус барааны тэмдгийг ашиглаж байгаа тухай гомдол Оюуны өмчийн газарт иржээ. Улмаар зөрчлийн хэрэг нээн шалгасны дагуу, дээрх арга хэмжээг авчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.