АМГТГ-ЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРЭГ ШҮҮХ ДЭЭР ОЧООД “ЦАРЦЖЭЭ” !

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэг эрхэмд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш “Царцаад” буй.

АМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан, одоо нийслэлийн Засаг даргын харьяа агентлагт удирдах албан тушаал хашиж буй Р.Энхтайван нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнийг АМГТГ-ын мэргэжилтэн Г.Эрдэнэболдтой хамтран гар аргаар алт олборлогч “Арвин баялаг” төрийн бус байгууллагынханд бичил уурхайн үйл ажиллагаа явуулж болох тухай давуу байдал бий болгосон албан бичиг гаргаж өгсөн хэрэгт буруутгаж буй ч тэдэнд холбогдох хэрэг шүүхэд очоод нам дарагдаж , таг гацжээ...

Р.Энхтайван, Г.Эрдэнэболд нарыг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар татан шалгажээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.