МАНАЙ УЛС ХОГ ШАТААН ЭРЧИМ ХҮЧ ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

Засгийн газрын хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа. 

Уг үйлдвэр ашиглалтанд орвол 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт дарж булж байгаа хог хаягдлыг мөн нэлээдгүй хувиар бууруулах юм.

2040 он гэхэд Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 50 хувийг дахивар боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгт дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.