ШШГЕГ-ЫН ДАРГА О.АМАРСАНААГ ЧӨЛӨӨЛЖ, ХУРАНДАА Б.НАНДИНБОЛОРЫГ ТОМИЛЖЭЭ

Засгийн газрын өнөөдрийн /2024.04.03/ хуралдаанаар ШШГЕГ-ын дарга О.Амарсанааг чөлөөлж, түүний оронд хурандаа Б.Нандинболорыг томилжээ.

Эргэн сануулахад, 2022 оны арваннэгдүгээр сарын 2-нд Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан О.Амарсанааг томилж байв. Харин Д.Загджавыг 2020 оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар томилж байсан юм.

ШШГЕГ-ын дарга хурандаа Б.Нандинболорын албан тушаал, ажлын туршлага:

  1. Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа,
  2. Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
  3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч,
  4. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч,
  5. Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга,
  6. Цагдаагийн ерөнхий газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч ,
  7. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар,
  8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.5.25-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар томилогдон ажиллаж байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.