Ж.ГАНБАТ: 1072 ХУВЬЦААНЫ 256 МЯНГЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ИРГЭДЭД ОЛГОНО

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг хэзээ олгогдох нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Тэгвэл тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

Тэрбээр “ЭТТ” ХК 1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн болсон. Аудитын байгууллагаар бүх тайлан орж эцэслэгдсэн. 1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг буюу нэг хүнд ногдох 256 орчим мянган төгрөг энэ долоо хоногт буюу маргааш нөгөөдөр хоёр иргэдийн дансанд орно" гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.