ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НҮҮЛГЭХ АЖЛЫГ СУДЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Төрийн байгууллагуудыг нийслэл хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогын хүрээнд Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг нүүлгэхээр төлөвлөжээ. 

Тодруулбал Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд үүрэг болгожээ.

Түүнчлэн зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасан юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.