ГЕРМАН УЛС МАЛ АМЬТНЫ МАХ ХУДАЛДАХ ШИНЭ ЖУРАМ БАТАЛЖЭЭ

Энэ оноос эхлэн гахай, хонь , үхэр, ямаа, шувууны махыг шинэ, хөргөсөн эсвэл хөлдөөсөн байдлаар худалдаанд гаргахдаа тухайн амьтныг өсгөж үржүүлсэн газар болон нядалсан улсыг шошгод байрлуулан зааж өгөх журмыг мөрдөнө. Мөн тухайн амьтны төрөл зүйлээс шалтгаалан өсгөн үржүүлэх хугацаа буюу насыг тус журамд зааж өгөх юм. Дээрх журамд нийцээгүй эсвэл Европын холбооны улсаас гадна гуравдагч орны махны талаар мэдээлэл авах боломжгүй тохиолдолд худалдаанд гаргахгүй. Түүнчлэн германд хоёр өөр амьтны махыг холин татаж нэг пакет болгон зардаг жишээ нь үхэр гахай, тахиа гахай гэх мэт энэ тохиолдолд баглаа боодол дээр өөр өөр мэдээллийг жагсаасан байх ёстой.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.