ИРЭХ САРААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, АХМАДЫН ТЭТГЭВЭР ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ

 ЦАЛИН, ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ИРЭХ 4 ДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ШИЙДВЭРҮҮД:

Төрийн бүх албан хаагчдын цалин 10%-иар,нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20%-иар нэмэгдэнэ.
Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.
Суманд ажиллаж байгаа ТӨРИЙН ЗАХИРГААНЫ болон ҮЙЛЧИЛГЭЭНИЙ бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар,

Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.

Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10%-иар нэмэгдүүлнэ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.