ШШГЕГ: 427 ДУГААР ХОРИХ АНГИАС ОРГОСОН ХОЁР ХҮНИЙ НЭГИЙГ БАРЬСАН, НӨГӨӨГ НЬ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан 2 хоригдол өнгөрсөн шөнө оргосон байна. 
Багануур дүүргийн хорих ангиас хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон гэх мэдээллийн дагуу ШШГЕГ-аас тодруулахад:
"Манай харьяаны 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан бөгөөд одоо нэг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна" хэмээв.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.