О.НОМИНЧИМЭГ: ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙН ГАЗРЫГ ИРГЭН Т.НЯМДАВАА НЬ 29 ХУВААЖ, ЗАРСАН

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл өглөө. НИТХ-ын хуралдааны үеэр Х.Нямбаатар дарга "Төв цэнгэлдэх хүрээлэнг авсан этгээд 300 га газрыг нь ойр дотны хүмүүстээ зараад идсэн" хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Н.Номинчимэг орлогч тайлбар хийж байгаа нь энэ ажээ.

Тэрээр "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувь эзэмшлийн асуудлыг эргэн харах ёстой. Нийслэлийн өмчит 51, хувийн өмч 49 хувь байсан. Гэтэл 2004 онд гэнэт хувийн өмч 51, нийслэлийн өмч 51 хувь болон өөрчлөгдсөн. Ингэж хувийн өмч давамгайлсан компани болсон. Түүнээс хойш 2005-2021 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшлийн газрыг хэсэгчилж зарсаар анх байснаас нь гурав дахин бага болгосон" гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.