УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАРЫН “ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН” ГЭХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал: Улс төрд нөлөө бүхий этгээд болох Улсын Их Хурлын гишүүн “Н.Наранбаатар” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн гэж АТГ мэдээлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэр 2022.12.13-нд зарласан "нүүрсчин" 17 хүний дунд багтсан билээ. Улмаар 2023 оны гуравдугаар сарын 30-нд нүүрсний хэрэгт холбогдсон гэх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг УИХ-аар хэлэлцэн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг явуулж, Н.Наранбаатарыг авч үлдсэн. Н.Наранбаатарыг чуулганд оролцсон гишүүдийн 53 хувийн саналаар түдгэлзүүлээгүй юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.