ОЮУТНАА ЗОДСОН КУДС-ИЙН ЗАХИРАЛ Ж.СОЛОНГЫГ 100,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Кино урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго оюутнуудаа дарамталдаг , эмэгтэй оюутнуудаа кофе уу гэх шалтгаар өрөөндөө оруулж зүй бус дарамт үзүүлдэг тухай баримтууд ирсээр байгаа аж.  Иймд цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан, 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.