“ЦАВЧАА НОГООН АВТОБУС"-НЫ ГЭХ ХЭРЭГТ 27 ХҮН ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДЖЭЭ

"Ногоон автобус"-ыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсныг тогтоож, 27 хүнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.


Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан" хэмээн мэдээлэв.

"Ногоон автобус"-ны гэх хэрэгт 27 хүн яллагдагчаар татагдсан байна.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.