“ХҮН ХУДАЛДААЛАХ БОЛОН ТҮҮНТЭЙ ТӨСТЭЙ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” АСУУДАЛ, ШИЙДЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд байгуулагдсан Салбар дундын хамтарсан багаас “Хүн худалдаалах болон түүнтэй төстэй гэмт хэргийг  

хянан шийдвэрлэх үйл ажиллагаа” асуудалшийдэл хэлэлцүүлгийг 2023 оны 11дүгээр сарын 24ний өдөр Хууль зүйдотоод 

хэргийн яаманд зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлэгт шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагаэнэ төрлийн гэмт хэргийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх 

чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагатөслийн нэгжийн холбогдох албан тушаалтанмэргэжилтнүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, чиг хандлагаХүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд анхаарвал зохих асуудалХүн худалдаалахтүүнтэй төстэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ судалгааны тайлангийн талаар мэдээлэл сонсохын зэрэгцээ

 Хүн худалдаалах гэмт хэрэгзөрчлийн шийдвэрлэлтанхаарах асуудалАлбадан хөдөлмөрлүүлэххөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэргийн илрүүлэлтшийдвэрлэлтХүн худалдаалахбэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирол нөхөн төлөлтанхаарах асуудал 

сэдвээр бүлгийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийн үр дүнд цаашид хүн худалдаалах түүнтэй төстэй гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудлын талаар зөвлөмж гаргажхолбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Цаашид тус Ажлын албанаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч хамгааллын чиглэлээр хэлэлцүүлэг хийхээр бэлтгэж байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.