БГД-ИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС 2023 ОНД УЛС, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ, 2024 ОНЫ ТӨСӨВТ САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн 3, 26 дугаар хорооны иргэдийг хамруулсан цахим хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, мөн 10, 11 дүгээр хорооны иргэдийг танхимаар хамруулсан хэлэлцүүлгийг /2023.12.11/ тус тус зохион байгууллаа. Хороодын иргэд уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, ДИТХ-ын Төлөөлөгч Н.Энхчимэг, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Гантулга, Ү.Амартүвшин, Засаг дарга Л.Отгонбаяр, С.Баярчимэг нарын 2022-2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцав.  

Иргэдийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлт, халуун усны газар, хүүхдийн тоглоомын талбай, гэр хорооллын дундах авто зам, гэрэлтүүлгийн чиглэлээр ирэх оны төсөвт хөрөнгө оруулалт тусгаж, хүмүүсийн амьдрах орчныг сайжруулах шаардлагатай байгаа талаар санал бодлоо илэрхийлж байлаа.  

Хэлэлцүүлэг уулзалт нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах, хороодоос сонгогдсон төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг 2024 оны төлөвлөгөөндөө тусгах, төр иргэний түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм. Арга хэмжээнд мөн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Газар зохион байгуулалтын алба, Санхүү төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцож иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгч байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.