МАШИНД МӨРГҮҮЛСЭН ЦАГДАА НУГАСАНДАА ХҮНД ГЭМТЭЛ АВЧЭЭ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны ням гарагт замын хөдөлгөөн ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж, гэмтээсэн зам тээврийн осол камерын бичлэгт үлдсэн.
Одоогоор осол гаргасан жолоочийг шалгаж байгаа ба гэмтсэн цагдаагийн алба хаагч нуруу нугасны гэмтэл гэх оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Цагдаагийн алба хаагчаас гадна замын зорчих хэсэгт цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийж буй олон хүн байдаг тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.
 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.