ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ...... ДУГААР АНГИЙН АХМАД "Э" НЬ АХЛАХ АХЛАГЧ "Н"-Г ХУВИЙН ТААРАМЖГҮЙ ХАРЬЦААНЫ УЛМААС ХУТГАЛЖ, МӨН ӨӨРИЙГӨӨ ГЭМТЭЭЖЭЭ

Завхан аймгийн цагдаагийн газарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн үүдэнд хутгалуулсан хүн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.  Тус аймгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шалган нэвтрүүлэх байрны орчим тус ангийн ажилтан, ахмад "Э" нь ахлах ахлагч "Н"-г хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж, мөн өөрийгөө гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан байна.  


Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа ба олон нийтийн цахим сүлжээнд хүний амь хохирсон гэх андуурсан мэдээлэл явж байгааг үүгээр залруулж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.