“ЦАВЧАА НОГООН”-ТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР Д.СУМЪЯАБАЗАР, Ж.СҮХБААТАР ХОЁРЫГ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар, АТГ-ын дарга З.Дашдаваа, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нар бүгд Хэнтий аймгийн гаралтай хүмүүс. Энэ ч утгаараа тэд МАН-ыг ирэх 2024 оны сонгуульд ялуулахын тулд тэд нэг бодлогоор ажиллаж, үүндээ хууль сахиулах байгууллагыг ашиглаж байхыг үгүйсгэхгүй. 

Тухайлбал, Хотын даргаар томилогдсон Х.Нямбаатар саяхан мэдээлэл хийж, "Автобусны асуудлаар зарим хүмүүсийг АТГ-т өгч шалгуулна" гэж мэдэгдсэн. 

Гэтэл тэрбээр энэ үеэрээ татвар төлөгчдийн 318 тэрбум төгрөгөөр авсан "Ногоон автобус", үүнийг удирдлагаар хангаж байсан Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёрын талаар огт дурсаагүй. Харин ч хаа байсан 2009 оны автобусны худалдан авалтыг ярьж, Х.Баттулга, С.Баярцогт нарыг буруутгасан.

Гэтэл Хотын дарга Х.Нямбаатарыг мэдээлэл хийснээс ердөө ганцхан өдрийн дараа АТГ-аас УИХ-ын дарга, Улаанбаатарын захирагч асан М.Энхболдыг дуудан байцааж, Нийслэлийн дарга асан Ц.Батбаярыг цагдан хорьсон байдаг. 

Тэгвэл 318 тэрбум төгрөгөөр авсан "Ногоон автобус", түүнийг удирдлагаар хангаж ажиллаж байсан Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёрыг чухам хэзээ шалгах вэ гэдэг асуулт хариултгүй хэвээр үлдээд буй...

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.