“ХӨВСГӨЛ ДАВЛАГАА” КОМПАНИЙН БУРУУГААС БОЛЖ ОЛОН ТООНЫ ҮХЭР ХОРДОЖ ҮХСЭНИЙГ ТОГТООЖЭЭ

"Хөвсгөл давлагаа" компанийн захиалгаар жуулчны бааз барьж байсан компани цемент зуурсан усаа хөрсөн дээр асгасан асгасны улмаас олон тооны мал тухайн усыг ууж хордож үхсэн байна. 

Тухайн асуудлын улмаас газар дээр нь холбогдох төрийн байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцон ажилласан байна. Тухайлбал : Хар хад жуулчны баазаас малчдын хохирлыг бүрэн барагдуулсан байна. Тус жуулчны баас Хөвсгөл нуураас ердөө 54 метрийн зайд байрладаг бөгөөд өмнө нь ч гэсэн зөрчил гаргаж байжээ.

Өнөөдрийн байдлаар Экологийн цагдаагийн газраас захиргааны хариуцлага тооцох, эрүүгийн хэрэг үүсгэх, эсэхийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Дэлхийд цэнгэг усаараа алдартай Хөвсгөл нуурын ойролцоо олон тооны жуулчны баазууд байгуулагдаж энэ мэт байдлаар хариуцлагагүй хандсанаар Хөвсгөл нуур хорт бодисоор бохирдох боллоо.  

Гэрэл зургийг эх сурвалж: Ariumaa Khuvsgul


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.