“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийв.

 


УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр Таван толгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлчанарын асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийв.Тэрбээр “Тавантолгой түлш ХХК өнөөдөр үйлдвэрлэлүйл ажиллагаагаа хэвийн явуулж байнаЭнэ зун 120,000 тонн шахмал түлшний нөөцийг есдүгээр сарын 15-н гэхэд бүрдүүлсэн.

Нийслэл хоттой хамтраад агуулахуудад хадгалжөвлийн бэлтгэлээ хангаад байгааг гүйцэтгэх захирал мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хоногтоо 1,500-1,800 тонн шахмал түлш үйлдвэрлэжхэрэглэгчдэд хүргээд байна.

Үйлдвэрийн технологийн тухайд стандартын дагуу үйлдвэрлэлүйл ажиллагаа хэвийн явж байнаТаван толгойн ордоос “Энержи Ресурс” компанийн баяжуулах үйлдвэрт баяжигдсан завсрын бүтээгдэхүүн болгох эрчим хүчний нүүрсмидлингийг төмөр замаар татаж байна.

Өнөөдрийн байдлаар 170,000 тонн мидлингийн нөөцтэй, 120,000 тонн шахмал түлшний нөөцтэйгөөр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Технологийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт ороогүйДотоодын барьцалдуулагч “Баргил тех” компанийн хийсэн барьцалдуулагчийг тодорхой хувь дээр ашиглаж байна.

Харин цардуулд суурилсан барьцалдуулагч болон шуудайг импортоор авч хэрэглэж байгаа.

Үндсэн гурван түүхий эд болох мидлингбарьцалдуулагчшуудайн нөөцийг бүрдүүлэх ёстой.

Шуудайн тухайд импортын бүх гэрээнүүд нь хийгдэж байнаДотооддоо ганцхан “Гранд Лаки” гэж шуудайн үйлдвэр л манай стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлдэгУг компанитай нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувьд гэрээ хийдэг бөгөөд тус компанийн хүчин чадал нь энэ.

Дотоод журмын дагуу бид барьцалдуулагч нь 50 хувиас дээш цардуултай барьцалдуулагчийг авдагГарч байгаа бүтээгдэхүүний хувьд MNS 56.79 гэсэн стандартын дагуу үзүүлэлтүүд хэвийнгэлээ.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Г.Ганболд "Нийгмийг талцуулаад байгаа хагас коксжуулсан сайжруулсан түлшний туршилт болон хэдхэн хоногийн өмнө нийслэлийн зарим хэсгийн агаарт дэгдсэн үл мэдэх үнэрийн шалтгааны талаар нэгдсэн мэдээлэл авах зорилгоор дэд хорооны хуралдаан хийсэн.

37 тэрбум төгрөгөөр хагас кокс орж ирэхгүйтуршилт хийхгүйулмаар нийслэлийн Налайх дүүрэг орчимд аюултай хог хаягдал булшилдаг компани хаягдлаа бохирын шугамд хийсэн гэх мэдээллийг авлааИймд цаашид тухайн компанид хариуцлага тооцох ямар арга хэмжээ авсанүүнтэй холбоотой үүссэн эрсдэлийн талаар Дэд хороонд бичгээр мэдэгдэхтүүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэхтомоохон хөрөнгийн гүйцэтгэлүр дүнгийнхээ талаар ойрын хугацаанд мэдээлэл хийх хэрэгтэй"-г даалгав

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.