НҮҮРСНИЙ МӨНГӨӨР БОССОН ГЭХ “РЭЖИС ПЛЭЙС”-ИЙН ЭЗЭН С.ЭНХТҮВШИН ОЛИМПИЙН АВАРГААС 2 ТЭРБУМ ТӨГРӨГ ШАНТААЖИЛЖЭЭ


Монгол Улсын нэрийг дэлхийнд дуурсгасан Олимпийн аварга Э.Бадар-Ууган спортын салбартаа зүтгэхээс гадна Монголын үрсийг маш олон болгох буянтай ажлыг хийж яваа.

Тэрбээр гэр бүлийнхээ хүний хамтаар “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах эмнэлгийг Монголдоо байгуулж хүүхдийн асуудалтай гэр бүлд баяр баясгалан бэлэглэсээр буй.

Тэд өөрсдийн эмнэлгийн гадна талд үлдсэн зайндаа орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, Япон стандартыг нутагтаа, нутагшуулсан эмнэлэг барих гэтэл хэзээнээсээ бусдыг дарамталж сурсан увайгүй хүмүүсийн овоо хараанд мөнгө болж харагдаж эхэлжээ.

Тодруулбал, нүүрсний хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа “Рэжис плэйс” барилгын эзэн С.Энхтүвшин олимпийн аварга Э.Бадар-Ууганаас 2 тэрбум төгрөг шантаажилсан гэх мэдээлэл байна.

С.Энхтүвшин аваргыг “Барилгаа барья гэвэл 2,000,000,000 (2 тэрбум) төгрөг өгчих. Тэгвэл ямар ч асуудалгүй” гэх үгсийг чулуудсан гэж учир мэдэх эх сурвалжууд мэдээллэх болов.

Уг нь аваргын хувьд бүх хууль дүрмийнх нь дагуу барилга барих, эхлүүлэх зөвшөөрлүүдээ шат шатны газруудаас нь авсан ч нүүрсчин барилгын эзэнд заавал ч үгүй 2 тэрбум төгрөг өгч байж ийнхүү барилгаа барих дээрээ тулсан аж. 

Ямартай ч хэн хүний халаасанд байгаад байдаггүй 2 тэрбумыг нэхэж шантаажилсан С.Энхтүвшингийн энэхүү барилга анх оффисс, үйлчилгээний зориулалттай байсан ч барилга дуусахын алдад нүүрсний мөнгөөр дээд талын давхарууд нь өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц болон хувирсан. Энэ талаарх мэдээллийг бид дараагийн удаа дэлгэрэнгүй хүргэх болно.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.